send link to app

Өнхрүүш багш


4.0 ( 3680 ratings )
Jeux Éducation Jeux éducatifs
Développeur Infinite Solutions, LLC
Libre

“Өнхрүүш Багш” нь бага ангийн сурагчдад зориулсан цэвэр, зөв бичигтэй болгох үндсэн зорилготой апп юм. Энхүү апп-ийн тусламжтайгаар тоглоомоо тоглонгоо хүүхэд багачууд маань ЦАГААН ТОЛГОЙН 35 ҮСГЭЭ АЛДААГҮЙ, ЗӨВ ЗУРЛАГАТАЙ БИЧИЖ СУРАХ боломжтой. Тоглоомын зарчим их энгийн бөгөөд хүүхдүүд маань гэрээсээ төөрсөн Өнхрүүш Багшийг зөв замаар нь алдаагүй хуруугаараа чирэн явж, гэрт нь хүргэснээр алтан таван хошууны эзэн онц сурагч болно. Өнхрүүш Багшийг ийнхүү чиглүүлэн явах хоорондоо хүүхэд 35 үсгийг хэрхэн зөв бичих зурлагыг өөрийн тархи болон гарандаа хоногшуулах боломжтой. Хэрэв буруу замаар явуулбал Өнхрүүш Багш маань зальт шар үнэгний хоол болох тул анхааралтай тоглож, Өнхрүүш Багшийг хамтдаа гэрт нь хүргэцгээе.
АНХААРУУЛГА: Энэхүү тоглоомыг бага ангийн сурагчдад зориулсан тул таблет дээр тогловол нэн тохиромжтой.
iPhone 4S ба түүнээс дээш утас таблетуудад нэн тохиромжтой.
Features:
• 35 үсгээс хүссэн үсгээ сонгох боломжтой
• Тоглохоосоо өмнө гараа дасган дасгал хийж болох ба ингэж биеэ халааснаар жинхэнэ тоглоомоо тоглох боломжтой.
• Том үсгээ амжилттай бичсэн бол жижиг үсгийг нь бичих боломжтой
• Алдаатай бичсэн бол анхааруулга байдлаар үнэг гарч ирж, Өнхрүүш Багшийг иднэ.
• Алдаатай бичсэний дараа дэлгэцийн баруун дээд хэсэгт байх дахин эхлэх товч дээр даран дахин тоглох боломжтой.
• Тоглож байх үед дуу гарах тул дуугаа асааж тогловол илүү тохиромжтой.
• Үсгээ бичиж эхлэхдээ эхлэх сумаас эхэлнэ, өөр газраас эхлэх боломжгүй.